“Монгол тэмээн соёл” улсын зөвлөгөөний үер Баянхонгор аймагт ингэний сүүний үйлдвэр анхны бүтээгдэхүүнээ гаргаж танилцуулсан юм. Энэхүү үйлдвэр ингэний сүүг хатааж бэлтгэх хүчин чадалтайгаараа онцлог юм.

May be an image of 4 people and text

“Ингэн эрдэнэ” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэр ингэний сүүг хатааж бэлтгэх технологийг нэвтрүүлсэн бөгөөд УИХ-ын дарга Г.Занданшатар үйл ажиллагаатай нь танилцжээ. Ингэний сүү бол хамгийн чанартай сүүнд тооцогддог бөгөөд хүүхдийн угжны сүүнд шууд хэрэглэх боломжтой. Нэг кг хатаасан ингэний сүү дэлхийн зах зээлд нэг кг нь 100 ам.долларт хүрч байна.

Мөн эхний ээлжинд БНХАУ-д экспортлохоор төлөвлөж байгаа юм байна. Мөн Европын зарим улс орон болон  Арабын Нэгдсэн Эмират улсын зах зээлийг судалж, ингэний хатаасан сүү гаргах гарцыг олсон бөгөөд АНУ-ын Аутизмын холбоо ингэний хатаасан сүүг худалдан авах хүсэлтээ ирүүлсэн байна.

May be an image of 6 people and text

Тиймээс нэн тэргүүнд олон улсын стандартад нийцүүлэх, түүхий эд бэлтгэлийн тогтолцоогоо сайжруулах шаардлагатай байна. Тус үйлдвэр маань орон нутагт хөрөнгө оруулах, малчдын амьжиргааг дэмжихэд чиглэж байна.

Туршилтын үйлдвэрлэл эхлүүлэхэд малчдаас нэг литр ингэний сүүг 10 мянган төгрөгөөр худалдан авч байгаа бөгөөд цаашид илүү өндөр үнээр ч авах боломжтой. Ирэх зургаадугаар сараас сүү цагаан идээ дэлгэрэх үеэр бүрэн хүчин чадлаар ажиллуулж эхлэхээр төлөвлөжээ.

А.БАЯР

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу