Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Дүнжингаравын уулзварт 60 тонн газ тээвэрлэж явсан автомашин зам тээврийн ослын улмаас дэлбэрч шатаж байна гэсэн дуудлага 24-ний 01.07 цагт НОБГ-т цагт иржээ. Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 10, 14, 18, 26, 35, 63 дугаар анги болон Аврах ангийн алба хаагчид үүрэг гүйцэтгэж байгаа юм.

Гал тархсан байранд оршин суугчид байсан бөгөөд хүмүүсийг орон сууцнаа яаралтай гаргаж, нүүлгэн шилжүүлсэн байна. Шаардлагатай хүмүүст эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлж, нүүлгэх зохицуулалтыг эмнэлэг, цагдаагийн алба хаагчид хийж байгаа гэлээ.

Газ тээвэрлэж явсан машины жолооч эсэн мэнд бөгөөд зам хэт халтиргаатай байсны улмаас машин мөргөлдөж осол гаргаж, улмаар газ асгарч дэлбэрсэн гэж зэргэлдээх байрны хамгаалагчтай ярилцсан бичлэг цахим хуудаст нийтлэгджээ. Жолооч газыг Замын-Үүд хүртэл тээвэрлэх байсан ч Дүнжингаравын уулзвар дээр осолдож, машин нь дэлбэрчээ. Тэрбээр үндэсний цэцэрлэгт хүрээлэн буюу урд талаас хоиш чиглэж яваад Дүнжингаравын уулзвараар баруун эргэх үед хажуугаас нь машин орж ирж осол гарсан гэв. 

Шадар сайд С.АМАРСАЙХАН:

-Харамсалтай нөхцөл байдал үүсч алба хаагчид болон иргэд амь насаараа хохирлоо. Алба хаагчид бүрэн бүрэлдэхүүнээр шуурхай ажиллаж байна. Газтай дэлбэрсэн машины 60 тонны сав буюу ионкс хүчтэй дэлбэрлэлтийн улмаас 30-40 метр зайд шидэгдсэн.

Галын шалтгааныг тодруулж байж газ тээвэрлэгч машин зориулалтын савтай байсан уу, аюулгүй байдлыг хангасан байсан уу гэдэг тодорхой болно.

Дэлбэрэлтийн улмаас онцгой байдлын 28-30 насны ГУРВАН алба хаагч амиа алдаж, 11 иргэн түлэгдсэн” гэлээ.

Ихээхэн хэмжээний дэлбэрэлт үүссэний улмаас ойр орчмын барилга байгууламж, автомашин шатсан тул Дүнжингарав худалдааны төвийн баруун улзвараас зүүн чиглэл, Е-Мартын худалдааны төв чиглэл, Баянмонгол хороолол чиглэл, Нарантуул худалдааны төв барун урд уулзвар хүрэх чиглэлд замуудыг 200-500 орчим метрийн зайд хязгаарлалт хийж хаасан.

Тухайн орчимд галыг унтраах, өртөж хохирсон оршин суугч иргэдэд тусламж үзүүлэх ажиллагааг Эрүүл мэнд, Онцгой байдал, Цагдаагийн байгууллагаас явуулж байна. Иймд иргэд, жолооч та бүхэн өөрсдийн аюулгүй байдлын хангаж тухайн орчмоор тээврийн хэрэгсэлтэй зорчихгүй байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.

Л.ЗУЛ

5 САНАЛ

  1. […] Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Дүнжингаравын уулзвар орчимд 60 тн газ тээвэрлэж явсан том оврын автомашин дэлбэрч, гал гарсан талаар бид өмнө мэдээлсэн. […]

  2. […] Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2024 оны нэгдүгээр сарын 23-24-нд шилжих шөнө, нийслэлийн шингэрүүлсэн байгалийн хий тээвэрлэж явсан хүнд даацын автомашин, суудлын автомашинтай мөргөлдсөн зам тээврийн ноцтой осол бүртгэгдсэн.  […]

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу