Нэгдүгээр сарын 24-ний Лхагва гарагт болох зарим үйл явдлын
товч мэдээллийг хүргэж байна.

08.00 ЦАГТ:  

Нийслэлийн Бодлогын судалгаа, шинжилгээний төвөөс Сэлбэ дэд төвийн гэр хорооллыг орон сууцжуулах төслийн талаар танилцуулна.

-Засгийн газрын ээлжит хуралдаан болно.

09.30 ЦАГТ

-Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26-р хорооны нутаг дэвсгэр, “Дүнжингарав” худалдааны төвийн орчимд гарсан галын талаар ОБЕГ-ын шуурхай штаб болон цагдаагийн байгууллагаас мэдээлнэ. 

11.00 ЦАГТ: 

“Монгол ньюс” мэдээллийн төвд: “Архи, тамхигүй Монгол” ТББ-аас садар, самуунтай тэмцэх зорилгын хүрээнд өнгөрсөн хугацаанд цуглуулсан баримт мэдээллийн талаар танилцуулна.

11.00 ЦАГТ: 

АТГ-ын үүдэнд: “Сануулга.мн” сайтын сэтгүүлч “Тавантолгой түлш” компанийн талаар 50 хуудас баримт материалыг шалгуулах талаар мэдээлнэ. Утас: 8810-3876.

БУСАД

-Төв Ази болон зүүн Азийн нийслэл хотуудын тогтвортой хөгжлийн индексийг танилцуулж мэдээлнэ.

-НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол болно.

-БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод: 2024 оны Монгол, Орос, Хятадын залуучуудын хоккейн олон улсын тэмцээн болж байна.

А.САЙХАН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу