Баянгол дүүргийн тавдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Улаанцав” нэртэй зочид буудалд өчигдөр (2024.01.24)-ийн 23:00 цагийн үед гадаадын иргэд мөрийтэй тоглоом зохион байгуулсан байж болзошгүй гэмт хэргийн шинжтэй үйлдлийг тус дүүргийн цагдаагийн газрын алба хаагчид илрүүлжээ.

Улмаар тус зочид буудалд урьдчилсан байдлаар гадаад улсын нэр бүхий 21 иргэн мөрийтэй тоглоом зохион байгуулсан байж болзошгүй нөхцөл байдлыг тогтоосон байна.

Нийт 300 гаруй сая төгрөг бэлнээр, хөзөр, шоо хэлбэр (маажан)-ийн тоглоом, гар утас зэрэг эд зүйлсийг түр хураан авч, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байгаа ажээ.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу