Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан дараах замуудын хөдөлгөөнийг түр хязгаарлаад байна. Үүнд:

Дүнжингарав худалдааны төвийн баруун уулзвараас зүүн чиглэл,

Е-Мартын худалдааны төв чиглэл,

Баянмонгол хороолол чиглэл,

Нарантуул худалдааны төв баруун урд уулзвар хүрэх чиглэлд замуудыг 200-500 орчим метрийн зайд хязгаарлалт хийж, түр хугацаагаар хаасан.

Тухайн орчимд галд өртөж хохирсон оршин суугч иргэдэд тусламж үзүүлэх ажиллагааг Улсын Онцгой Комисс, Дүүргийн Онцгой Комисс, Эрүүл мэнд, Онцгой байдал, Цагдаагийн байгууллагаас явуулж байна.

Мэргэжлийн байгууллагуудаас осолд өртсөн тээврийн хэрэгслүүдийг зөөж, замын зорчих хэсгийг чөлөөлж, гадаргууг цэвэрлэж, хэвийн нөхцөлд оруулсан даруйд үе шаттай нээхээр төлөвлөжээ.

Ч.ДАШ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу