Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Дүнжингаравын уулзвар орчимд 60 тн газ тээвэрлэж явсан том оврын автомашин дэлбэрч, гал гарсан талаар бид өмнө мэдээлсэн.

Галыг унтраахаар ажиллаж байсан онцгой байдлын гурван албан хаагч галын тархалтыг зогсоох арга хэмжээ авахаар явж байх үедээ хоёр дахь дэлбэрэлтийн үеэр ёмкостод оногдож, амиа алдсан харамсалтай хэрэг гараад буй.

ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян үүрийн 06.00 цаг орчимд “Амиа алдсан алба хаагчдыг цагдаагийн байгууллагаас таниулах үйл ажиллагаа явуулсны дараа ар гэрт нь албан ёсоор мэдэгдэж, уулзана” гэж байсан бол албан хаагчдыг таниулах ажиллагааг хийж дуусчээ.

Тус албан хаагчид Баянзүрх дүүргийн гал унтраах 63 дугаар ангийн аврагчид байсан бөгөөд нас барсан тухай мэдээллийг албан ёсоор гэр бүлийнхэнд нь мэдэгдсэн байна.

Л.ЗУЛ

1 сэтгэгдэл

  1. Харамсалтай сэтгэл сэмэрч өр зүрх эмтэрч бна хайран сайхан залуус ямар хэцүү хорвоо вэ хүнд гай болсон тэр нэг юмнаас болж хэчнээн зүрх өнчирч хайран сайхан үрс амиа алдавдаа харамсалтай хэлэх үг ч олдохгүй юмдаа дэндүү их амиа боддог зангаа л монгол хүн засчихмаар байх юмдаа хэчнээн удаан хүлээв гэждээ.Яавдаа даанч.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу