БНАСАУ Лхагва гаригт Шар тэнгисийг онилон, хэд хэдэн далавчит пуужин харважээ. “Энэ нь хурцадмал байдлыг улам дэврээж байна” гэж Өмнөд Солонгосын зэвсэгт хүчин мэдэгдэв.

Штабуудын дарга нарын нэгдсэн хороо (JCS)-ноос Умардын тал өглөөний 07.00 цагийн орчимд пуужин харвасан гэж мэдэгдсэнээс өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.

“JCS”-ээс сэтгүүлчдэд илгээсэн мессэждээ “Манай зэвсэгт хүчин хяналтаа сайжруулж, сонор сэрэмжтэй байхын зэрэгцээ Хойд Солонгосын өдөөн хатгасан шинжтэй үйлдлүүдийг хянахын тулд АНУ-тай нягт уялдаа холбоотой ажиллаж байна” гэж дурджээ.

Хойд Солонгосын эрх баригчид энэ сарын 19-нд АНУ, Япон, Өмнөд Солонгосын хамтарсан сургуулилтын хариуд “Haeil-5-23” стратегийн шумбагч зэвсгийн систем туршсан талаар Солонгосын мэдээллийн төв агентлаг (KCNA) мэдээлж байв.
Тус агентлаг мэдээлэлдээ “Нэгдүгээр сарын 15-наас гурван өдрийн турш Америкийн цөмийн хөдөлгүүрт нисэх онгоц тээгч “USS Carl Vinson”, “Aegis” олон үйлдэлт байлдааны системээр тоноглогдсон “USS Princeton” хөлөг онгоц, Японы Өөрийгөө хамгаалах хүчин, БНСУ-ын Тэнгисийн цэргийн хүчний хөлөг онгоцууд дахин хамтарсан нислэг хийсэн.
Чежү арлын эргэн тойронд хийсэн тэнгисийн цэргийн сургуулилтын хариуд БНАСАУ-ын Үндэсний батлан ​​хамгаалах академийн Усан доорх зэвсгийн системийн хүрээлэнгээс Зүүн тэнгисийн усанд “Heil-5-23” цөмийн шумбагч зэвсгийн чухал туршилт хийлээ” гэж дурджээ.
“Reuters” агентлаг өмнө нь БНАСАУ хэд хэдэн далавчит пуужин харвасан талаар Өмнөд Солонгосын армийн мэдээллээс иш татан мэдээлсэн байна.

 

Эх сурвалж: YONHAP
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу