Цагдаагийн байгууллагад 2024 оны нэгдүгээр сарын 24-ний өдрийн 12.36 цагт Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, хуучнаар Хөгжим бүжгийн сургууль буюу Монгол Улсын Консерваторын арын замд “Зам тээврийн осол гарсан” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.

Тээврийн цагдаагийн албанаас дуудлага, мэдээллийг шалгахад 22 настай, эрэгтэй “Toyota” маркийн тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох үедээ явган хүний гарцаар гарч байсан гурван явган зорчигчийг мөргөж, автомашин онхолдсон байжээ.

Тухайн жолоочийг согтуурал хэмжих багажаар шалгахад 0 буюу эрүүл байсан аж. Мөн явган зорчигчид болон жолоочид эрүүл мэндийн байгууллагаас тусламж, үйлчилгээ үзүүлсэн байна. Холбогдох албаныхан зам тээврийн осол гарах болсон шалтгааныг тогтоохоор мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж.

Иймд Цагдаагийн ерөнхий газраас нийт жолооч нарт хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган замын хөдөлгөөний дүрмийг мөрдөн, хурдаа тохируулж хөдөлгөөнд оролцохыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.

А.САЙХАН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу