АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп Өмнөд Каролина мужийн сенатч Тим Скоттыг дэд ерөнхийлөгчөөр сонгох боломжтой гэж үзэж буйгаа хэлээд, “Тэр бол гайхалтай залуу” гэж тэмдэглэжээ.

Өмнө нь Бүгд найрамдах намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн нэг байсан Скотт Трампыг Цагаан ордонд буцаж ирэх кампанит ажлынх нь хүрээнд дэмжиж байсан аж. Скот улс орнуудад өнөөдөр хилээ хааж, “улсаа нэгтгэх” ерөнхийлөгч хэрэгтэй байгааг хэлжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп Нью-Хэмпшир муж улсад болсон Бүгд найрамдах нам (БНН)-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг тодруулах сунгаанд тэргүүлж буй. Тэрбээр Никки Хейлиг ялснаар нам доторх байр сууриа улам бэхжүүлнэ гэж CNN телевиз мэдээлэв.

Айова муж улсын сунгаанд ялснаас нь хойш найм хоногийн дараа болсон энэхүү сунгаа Д.Трампыг БНН-аас гурав дахь удаагаа дараалан ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших магадлалыг улам нэмэгдүүлсэн байна.

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд БНН-аас нэр дэвших эрхийн төлөө өрсөлдөж буй Никки Хейли Нью-Хэмпширийн сунгаанд ялсан Д.Трампад баяр хүргээд, үргэлжлүүлэн өрсөлдөхөө мэдэгджээ. Өмнөд Каролина муж улсын захирагч асан тэрбээр Нью-Хэмпширт хэлсэн үгэндээ “Дональд Трамп ялсанд баяр хүргэе. Тэрбээр яллаа. Би үүнийг хүлээн зөвшөөрөхийг хүсэж байна” гэж хэлсэн байна.

Эх сурвалж: RIA NOVOSTI, CNN
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу