Авлигатай тэмцэх газраас мэдээлснээр, нэгэн ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан “М” үндсэн цалин, хөдөлмөрийн хөлснөөс өөр нэмэлт орлогогүй, мөн гэр бүлийн гишүүн нь эрхэлсэн тодорхой ажилгүй, зөвхөн хадгаламжийн хүүгийн орлого болон хүүхдийн мөнгийг мэдүүлж иржээ. Гэтэл хадгаламж нь жил болгон буюу 30 дахин нэмэгдсэн байна.

Нийтийн албанд ажиллаж байхдаа нэр бүхий компанид барилга, байгууламжийн чиглэлээр техникийн нөхцөл олгох шийдвэр гаргасан, улмаар тус компанийн барьсан орон сууцнаас өөрийн хамаарал бүхий этгээдийн нэр дээр нийт найман ширхэг орон сууцыг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлгээгээр худалдан авчээ.

Уг үл хөдлөх хөрөнгө худалдан авахад хамаарал бүхий этгээдийн орлогын түвшин, ажил эрхлэлтийн байдал нь дээрх эд хөрөнгийг худалдан авах эх үүсвэрт хүрэхгүй, худалдан авах чадваргүй байсан тул уг хөрөнгүүдийг хууль бусаар бий болгосон гэх үндэслэлтэй байна.

Нийтийн албанаас чөлөөлөгдсөний дараа түүний өмчлөлийн хөрөнгөд нийт 6 ширхэг авто зогсоол, 6 ширхэг орон сууц шинээр нэмэгджээ. Иймд түүнийг үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байгаа аж.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу