Баянхонгор аймгийн Жаргалант сумын “Нуурын өргөн мод” гэх газарт 16 настай /хөгжлийн бэрхшээлтэй/ эмэгтэй хүүхэд алга боллоо гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад 03 сарын 15-ны өдөр 23.45 минутад иржээ.

Дуудлага, мэдээллийн дагуу тус сумын цагдаагийн алба хаагчид онцгой байдлын алба хаагчдын хамт эрэн хайх ажлыг зохион байгуулж, 03 сарын 16-ны өдрийн 05:45 цагт хүүхдийг уулнаас эсэн мэнд олж, ар гэрт нь хүлээлгэн өглөө гэж Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу