Цагдаагийн байгууллагад энэ оны нэгдүгээр сарын 22-ны өдрийн 15.40 цагт Сэлэнгэ аймгийн Хүдэр сум, “Хогийн хонхор” гэх газар “Бай буудаж байгаад, сум алдаж, хүн гэмтсэн” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.

Тус аймгийн цагдаагийн газраас шалгаж, урьдчилсан байдлаар 36 настай, эрэгтэй Э гар буу оролдож байгаад, нэг удаа буудлага үйлдэн, сум алдаж, улмаар хамт байсан, БНХАУ-ын иргэн 50 настай, эрэгтэй болон Монгол Улсын иргэн 37 настай, эрэгтэй нарын хөл хэсэгт гэмтэл учруулсан хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж.
Иймд галт зэвсэг өмчилж, эзэмшиж байгаа иргэн Та мэргэжлийн байгууллагын зөвлөмжийн дагуу галт зэвсгийн гохыг байнга цоожилж, буунаас замгийг салгах, сумыг тусад нь түгжээтэй саванд хадгалах, бусдад шилжүүлэхгүй байх, галт зэвсэгтэй ямагт цэнэгтэй мэт харьцаж буудлага үйлдэхээс бусад үед цэнэглэхгүй байж, өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

А.БАЯР

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу