“Дашваанжил” ХХК-иас өнөөдөр (2024.01.25) мэдээлэл өглөө. Компанийн удирдлага хэвлэлийн хурлын өмнө амиа алдсан алба хаагчдын ар гэрт гүн эмгэнэл илэрхийлэн, босож зогсон, хүндэтгэл үзүүллээ.

May be an image of 5 people and text“Дашваанжил” ХХК-ийн захирал Н.Баатаржав “Онцгой байдлын алба хаагчид амиа алдсанд компанийн зүгээс ар гэрийнхэнд нь гүн эмгэнэл илэрхийлье. Энэхүү ослыг санамсаргүйгээр давагдашгүй хүчин зүйл боллоо гэж үзэж байна.

Тухайн үед жолоо барьж явсан ажилтан нь олон жил ажилласан туршлагатай жолооч бөгөөд ажиллах хугацаандаа ямар нэгэн осол гаргаж байгаагүй. Архи, тамхи хэрэглэдэггүй сайн ажилтан. Ард иргэдэд учирсан хохирол, уй гашууг далимдуулж худал мэдээлэл, гүтгэлэг битгий түгээгээсэй гэж хүсэж байна” гэлээ.

Мөн үргэлжлүүлэн тус компанийн ажилтан “Хийн аюулгүйн ажиллагааны дүрмийн хүрээнд тээврийн машинаа тоноглож, түгээлтэд гаргадаг. Нимгэн төмөртэй, стандартын бус машинаар хий тээвэрлэж байна гэсэн мэдээллийг хаанаас авсныг мэдэхгүй байна.

Монгол Улс болон дэлхийн стандартын дагуу Орос, Солонгос, Хятад, Япон улсаас тээврийн хэрэгслийг худалдаж авдаг. Авахдаа хамгийн сайн, шаардлага хангасан машин авдаг. Зах дээрээс энгийн машин авч байгаа мэтээр ярьж болохгүй

2019 онд гаргасан аюултай ачаа тээвэрлэх маршрутын дагуу хөдөлгөөнд оролцож байсан. Тээвэрт явж байсан машин нь 2024 оны нэгдүгээр сард орж ирсэн, шинэ машин.

Ослын улмаас хүний амь нас эрсдэж, олон хүний эд хөрөнгө, эрүүл мэнд хохирсонд гүнээ эмгэнэж байгаагаа дахин илэрхийлж байна. Ослын шалтгааныг хуулийн хүрээнд үндэслэлтэйгээр хурдан олж тогтоож, иргэдийн хохирлыг барагдуулаасай гэж хүсэж байна. Манай байгууллагын зүгээс бүх боломж бололцоогоо дайчлан хамтарч ажиллах болно” гэсэн юм.

Хэвлэлийн хурлын төгсгөлд “Дашваанжил” ХХК-ийн захирал Н.Баатаржав “Жолооч Ч.Рэнцэндоржийн эрх ашгийг ямар ч нөхцөлд хамгаалан, хууль эрх зүй, эдийн засгийн асуудлыг бүрэн хариуцаж ажиллах болно” гэж мэдэгдлээ. 

А.БАЯР

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу