Тайванийн зэвсэгт хүчин Хятадын Ардын чөлөөлөх арми (ХАЧА)-ийн 6 хөлөг онгоц, 18 нисэх онгоц ойртож байгааг тэмдэглэжээ. Энэ талаар арлын цэргийн хэлтсээс X (хуучнаар Твиттер) дээр нийтэлсэн зурваст дурдсан байна.

Тайванийн хоолойн голын шугам буюу арлын агаарын довтолгооноос хамгаалах хамгаалалтын бүсэд дөрвөн онгоц нэвтэрсэн гэж таамаглаж байгаа аж. Дээрх мэдээлэлд “Тайванийн зэвсэгт хүчин нөхцөл байдлыг ажиглаж, хариу арга хэмжээ авахаар зохих хүчээ илгээсэн” гэж дурджээ.

АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси 2022 оны наймдугаар сарын 2, 3-ны өдрүүдэд Тайбэйд айлчилсны дараа хоолойн хоёр эргийн харилцаа муудаж байгаатай холбогдуулан ХАЧА хөлөг онгоц, нисэх онгоцоо Тайвань руу тогтмол илгээх болсон.

Хятад улс ийм айлчлалыг өдөөн хатгалга, улс орны дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцож, Тайванийн салан тусгаарлагчдыг дэмжсэн үйлдэл гэж үзэж буйгаа илэрхийлсээр ирсэн.

Хятад Улс Тайванийг өөрийн улсын салшгүй нэг хэсэг гэж үздэг бөгөөд 1949 оноос хойш Бээжин өөрийн засаг захиргааны хяналтад оруулсан. Вашингтон Тайбэйн зэвсэг, цэргийн хэрэгслийн гол нийлүүлэгч хэвээр байна.

Эх сурвалж: TASS, REPORT
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу