Netflix Inc” өнгөрсөн Мягмар гараг (2024.01.23)-т 2023 оны дөрөвдүгээр улирлын орлогын тайлангаа танилцуулав. Түүний дараа хувьцааны ханш (NASDAQ:NFLX) нь 8 хувиар өссөн байна. “Netflix”-ийн нэгж хувьцаанд ногдох ашиг 2.11 ам.доллар болж, 8.83 тэрбум ам.долларын орлого олжээ.

Нийт 13.12 сая хэрэглэгчтэй болсон амжилтыг үзүүлсэн байна. Өнгөрсөн оны гуравдугаар улиралд 8.76 сая хэрэглэгчтэй байсан бол жилийн өмнөх дөрөвдүгээр улиралд 7.66 сая хэрэглэгчтэй байжээ.

“Netflix” төлөвлөснөөс бага зардал гарсан тул үйл ажиллагааны ашиг нь өмнөх улиралд 7 хувь байсан бол жилийн эцэст 17 хувь болж өсжээ. Чөлөөт мөнгөн гүйлгээ нь өнгөрсөн дөрөвдүгээр улиралд 1.6 тэрбум ам.доллар болсон нь өмнөх жилээс 0.3 тэрбум ам.доллараар өссөн үзүүлэлт ажээ.

Тус компани 2024 оны нэгдүгээр улирлын орлогын өсөлтөө 13 хувь гэж таамагласан байна. Учир нь, ам.доллартай харьцуулахад Аргентины песогийн ханшийн уналтад саад болно хэмээн үзжээ. Мөн 2024 онд компанийн ашгийг 22-24 хувь байхаар төсөөлсөн байна.

Эх сурвалж: BLOOMBERG
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу