Турк улсад “Исламын улс” (ISIS) алан хядагчдын бүлэглэлтэй холбоотой байж болзошгүй 28 хүнийг саатуулжээ. Энэ талаар тус улсын Дотоод хэргийн яамны тэргүүн Али Эрликая “X” нийгмийн сүлжээн дэх хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна.

Туркийн терроризмтэй тэмцэх байгууллага, тагнуулын газар хамтран тус улсын есөн мужид баривчлах ажиллагаа явуулжээ. Тодруулбал, “ISIS” бүлэглэлийн алан хядах үйл ажиллагаанд оролцсон байж болзошгүй 28 хүнийг саатуулж, их хэмжээний гадаад валют хураан авсан байна.

Али Эерликая “Туркийн аюулгүйн хүчнийхэн “улс дахь террорист аюулыг бүрэн арилгах хүртэл” терроризмын эсрэг тууштай тэмцэнэ” гэж хэлжээ.

“Исламын улс” буюу ISIS бүлэглэл 

Хэдхэн сарын дотор олон зуун хүнийг буудан хороож, цаазалж, цовдолсон зэрэг харгис үйлдлүүдээрээ нэрд гарсан. “ISIS” гэх хэллэг нь араб хэлний “Al-Dawla Al-Islamiya fi al-Iraq wa al-Sham” гэсэн нэрний англи товчлол гэдэг.

Исламын алан хядагчид бүлэглэлийнхээ зорилгыг Турк, Сири, Египет,, Палестин, Йордан зэрэг улсуудыг нэгтгэсэн “Исламын халифат улс” байгуулах явдал хэмээн тунхагладаг. “CNN” зэрэг мэдээллийн томоохон агентлагууд “The Islamic State in Iraq and Syria” нэрийн товчлол гэж тайлбарлах нь бий.

Эх сурвалж: REPORT
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу