Нэгдүгээр сарын 26-ны Баасан гарагт болох зарим үйл явдлын товч мэдээллийг хүргэж байна.

11.00 ЦАГТ: 

”Зууны мэдээ” мэдээллийн төвд: “Монголын үндэсний уламжлалт зан үйлийн өргөө” ТББ-аас “Гамшиг, осол аюулаас хэрхэн сэргийлж хамгаалах вэ” сэдвээр хэвлэлийн бага хурал зарлажээ

11.30 ЦАГТ: 

СУИС-ийн урд “Peace building”-д: Эрүүл мэндийн салбарт “ABLE” системийн платформ-цахим үйлчилгээ нэвтрүүлэх талаар танилцуулна. Утас:: 8809-4103, 8802-3206.

БУСАД

-Жүдо бөхийн Португалын гранпри тэмцээн эхэлж, Монголын 15 бөх зодоглоно. 

-Төв, Дорноговь аймагт “Цагаан сар-2024″ үзэсгэлэн худалдаа гарч байна.

-ОХУ-ын Красноярск хотод болж буй Иван Ярыгины нэрэмжит цомын олон улсын тэмцээнд Монголын баг тамирчид оролцож байна.  

А.САЙХАН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу