Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Дүнжингарав”-ын уулзвар орчимд 2024 оны нэгдүгээр сарын 23-наас 24 нд шилжих шөнө шингэрүүлсэн байгалийн хий тээвэрлэж явсан том оврын ачааны автомашин, “Ниссан патрол” автомашинтай мөргөлдсөний улмаас дэлбэрч, гал гарсан.

Тухайн үед гал түймэрт өртөж, хувцас нь шатсан иргэн “Глобал иннова” сургуулийн харуулын байр руу гүйжээ. Түүнийг очиход тухайн өдөр харуулаар ажиллаж байсан хамгаалагч н.Ганхуяг тусламж үзүүлж, шатаж байсан хувцасыг нь тайлсан байна.

Тухайн иргэн шатсан хувцасаа тайлаад, эсэн мэнд гүйгээд явсан гэнэ. Харуул түүний шатсан хувцасыг хаях гэтэл халааснаас нь мөнгө цухуйхаар нь эзэнд нь өгье гээд авсан байна.

Хамгаалагч н.Ганхуяг өнөөдөр өөрөө харуулын байрандаа ажиллан, мөс цэвэрлээд завгүй байгаа учраас тусламж хүсч ирсэн залууг “Ирээд мөнгөө аваарай” гэжээ. Түүнтэй холбогдох утас 95500005 аж. 

Л.ЗУЛ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу