Казах түмний “Наурызын баяр”-т зориулсан Улс аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан өнөөдөр Монгол бөхийн өргөөнд боллоо. Энэ удаагийн барилдаанд Увс аймгийн Давст сумын харьяат, “Увс нуур” дэвжээний бөх, улсын аварга Пүрэвийн Бүрэнтөгс түрүүлж, Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат, “Их Монголын хүчтэн” дэвжээний бөх, улсын харцага Цэдэнсодномын Бямба-Отгон үзүүрлэв.
Их шөвөгт Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Хөвсгөлийн хүчтэн” дэвжээний бөх, улсын өсөх идэр начин Ч.Батчулуун, Увс аймгийн Тэс сумын харьяат, Хилчин спорт хороо, “Увс нуур” дэвжээний бөх, улсын начин О.Түмэн нар шалгарлаа.
Шөвгийн наймд улсын гарди Ө.Бат-Орших, улсын харцага Н.Золбоо, улсын начин Б.Сангисүрэн, Д.Хүдэрбулга нар үлдэв.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу