“Дүнжингарав” худалдааны төвийн уулзварт энэ сарын 23-наас 24-нд шилжих шөнө  шингэрүүлсэн хий тээвэрлэж явсан машин осолдож, улмаар дэлбэрэлт үүссэн ноцтой осол гарсан. Уг ослын улмаас 14 хүн түлэгдэж, эмнэлэгт хүргэгдсэнээс дөрөв нь анхны тусламж аваад буцсан бол арван хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй.

Энэ талаар ГССҮТ-өөс мэдээлэхдээ “Биеийнх нь 80-90 хувь түлэгдэлтэй зургаан хүн Эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байна. Эдгээр иргэдийн гурав нь маш хүнд, үлдсэн гурван хүний биеийн байдал хүнд байна. Амин үзүүлэлтийг дээшлүүлэх эрчимт эмчилгээ хийгдэж байна.

Биеийн байдал тогтвортой болохоор нөхөн сэргээх эмчилгээ хийж эхэлнэ. Харин биеийн хэсгийн 30-45 хувь нь түлэгдсэн дөрвөн хүн ГССҮТ-ийн харъяа Түлэнхийн төвд эмчлүүлж байна. Биеийн байдал тогтвортой, эм, тариа тасраагүй, нарийн мэргэжлийн эмч нар нэмэлтээр хяналт тавьж, шаардлагатай мэс заслыг хийж байна” гэв.

А.БАЯР

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу