Монгол Улсын Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын “Боомтын сэргэлт”-ийн хүрээнд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг энэ оны дөрөвдүгээр сарын 30-ны дотор эхлүүлэхийг Ерөнхий сайд даалгасан.

Энэ ажлын хүрээнд “Таватолгой төмөр зам” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Будбаяр, “Чайна Энержи групп” ХХК-ийн Дэд захирал Кан Фэнвэй, Хятадын Үндэсний төмөр замын газрын Дэд дарга Ан Лушень болон холбогдох албаны хүмүүс БНХАУ-ын Бээжин хотноо хуралдсан байна.

Энэ үеэр Монгол, Хятадын “Гашуунсухайт-Ганцмод” хил дамнасан төмөр замын гүүрэн байгууламжийн бүтээн байгуулалтын ажлыг энэ оны дөрөвдүгээр сард багтаан эхлүүлэх ажлын явцын талаар ярилцлаа.

“Тавантолгой төмөр зам” ХХК-иас мэдээлснээр, хоёр улсын хилээр нэвтрэх хяналт, шалгалтыг хурдасгах, шинэ технологи шийдлийг нэвтрүүлэх ажлыг зураг төсөлд тусгаж ажиллахаар санал солилцжээ.

Ч.ДАШ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу