Татварын байгууллагаас  “НӨАТ-ын сугалааны тохиролыг /2023.03.22/ 13:00 цагт Боловсрол суваг ТВ болон гар утасны ebarimt аппликэйшнээр шууд явагдана” гэж мэдээллээ.

Тохиролд 2023 оны хоёрдугаар сарын 1-28-ны хооронд худалдан авсан төлбөрийн баримт хамрагдана.

Тиймээс системд баримтаа бүртгүүлэхийг санууллаа. Иргэд сугалааны тохиролд хөндлөнгийн хянагчаар оролцох бол Татварын ерөнхий газрын Татвар төлөгчид үйлчлэх газарт хүсэлтээ гаргах боломжтой аж.

Өнгөрсөн сард гурван иргэн супер шагналын эзэн болж 5-30 сая төгрөг авчээ.

А.Сайханбаяр

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу