“Циркийн ойр орчмын газрыг “Рояалплаза” гэх компани авч, 35 давхар оффис, орон сууцны цогцолбор барих гэж байна” гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд гараад буй. Тодруулбал, циркийн барилгыг тойрсон 21.205 газрыг “Рояалплаза” ХХК 2019, 2022 онуудад ногоон байгууламж, авто зогсоол гэсэн зориулалтаар өөрийн эзэмшилд бүртгүүлэн авсан.

Гэвч 2023 оны тавдугаар сард газрын зориулалтаа Худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолбор болгон өөрчлүүлсэн байгаа юм. Улмаар барилгын архитектур төлөвлөлтийн даалгавар буюу А даалгавраа Хот байгуулалт, хөгжлийн газраас гаргуулан авсан гэх мэдээлэл гарсан.

Энэ асуудалтай холбогдуулан Хотын дарга асан Д.Сумъяабазар цахим хуудсаараа дамжуулан байр сууриа илэрхийлэв. Тэрбээр “Компанийн удирдлагуудаас асууж тодрууллаа. Циркийн барилга байгууламжийн ажил хийцлэл, үндсэн хэв маяг, загварчлалаа өөрчлөхгүйгээр хэвийн явагдаж байгаа бөгөөд одоо дотоод заслын ажил хийгдэж буй талаар хэллээ. 

Энэ оны тавдугаар сарын 1-ний өдөр гэхэд барилгын ажил бүрэн дуусаж, ашиглалтад оруулахаар мэргэжлийн компанийн залуус өдөр, шөнөгүй ажиллаж байна” хэмээв.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу