Өнөөдөр (2024.01.29) болох зарим үйл явдлын талаар товч мэдээллийг хүргэж байна.

09.00 ЦАГТ: 

“Шангри-Ла” зочид буудалд “Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтын форум”-ыг ЭЗХЯ, АХБ хамтран зохион байгуулна. 

11.00 ЦАГТ: 

“Зууны мэдээ” сонины мэдээллийн төвд ахмадууд бүлэглэлд зориулсан хууль батлахыг  эсэргүүцэж байгаагаа илэрхийлнэ.

11.30 ЦАГТ: 

“Зууны мэдээ” сонины мэдээллийн төвд “Тэнгэрийн хутагт“ бүжгэн жүжгийн талаар мэдээлнэ.

12.00 ЦАГТ: 

АН-ын ажлын хэсгээс УИХ-аас Ногоон автобусны худалдан авалтыг хянан шалгах түр хороо байгуулсан талаар мэдээлнэ.

БУСАД

-“Туушин” зочид буудалд Хүүхдийн эрх, хамгааллын талаар үндэсний хэмжээнд хийсэн түүвэр судалгааны дүнг танилцуулна.

-Жүдо бөхийн Португалын гранпри тэмцээн үргэлжилж байна.

-Төв, Дорноговь аймагт “Цагаан сар-2024″ үзэсгэлэн худалдаа гарч байна.

-ОХУ-ын Красноярск хотод болж буй Иван Ярыгины нэрэмжит цомын олон улсын тэмцээнд Монголын баг тамирчид оролцож байна.  

-“Lkham” галерейд зураач Ц.Соёлмаагийн анхны бие даасан дүрслэлийн бэлгэдлийн  “Зүүдний зэрэглээ” үзэсгэлэн нэгдүгээр сарын 26-наас гуравдугаар сарын 3 -ны өдрийг хүртэл гарч байна. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу