Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Дүнжингарав” худалдааны төвийн урд нэгдүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө шингэрүүлсэн хий дэлбэрсний улмаас голомтод ажиллаж байсан Онцгой байдлын албаны гурван алба хаагч амь эрсэдсэн билээ.

Тодруулбал, Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагч Ш.Амгаланбаатар, Д.Барсүрэн, Э.Түвшинтөр нар гамшиг ослоос иргэдээ авран хамгаалахаар өргөсөн тангарагтаа чин үнэнчээр зүтгэж яваад харамсалтайгаар амиа алдсан юм.

Тэдэнд хүндэтгэл үзүүлэх ёслол өнөөдөр (2024.01.29) үүрийн 04.00 цагт “Аврагч” спорт хороонд боллоо. Тус ёслолд Онцгой байдлын ерөнхий газар, Нийслэлийн онцгой байдлын алба хаагчид оролцон, алба хаагчдыг эцсийн замд нь үдлээ.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу