Португал улсад жүдо бөхийн энэ оны анхны гранпри тэмцээн нэгдүгээр сарын 26-наас 28-ны өдрүүдэд боллоо. Уг тэмцээнд 92 орны нийт 624 (эрэгтэй 344, эмэгтэй 280) тамирчин өрсөлдсөн юм.
Тэмцээнд Монгол Улсаас эрэгтэй найм, эмэгтэй долоон тамирчин хүч үзсэнээс эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Г.Наранцэцэг, эрэгтэйчүүдийн -100 кг-ын жинд Б.Гончигсүрэн нар хүрэл медаль хүртэв.
Монгол Улсын Гавьяат тамирчин Ё.Басхүү шагналт тавдугаар байрт орсон бол Б.Ганхайч, Б.Эрхэмбаяр нар долоодугаар байрт орлоо. Ийнхүү хоёр жүдоч хүрэл медаль хүртсэнээр Монголын баг 15 дугаар байр эзэлсэн байна.
А.БАЯР

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу