Монголын Үндэсний бөхийн холбооноос хоёрдугаар сард Монгол бөхийн өргөөнд болох бөхийн барилдааны хуваарийг танилцууллаа. Үүнд:

Хоёрдугаар сарын 

    • 3-нд 11:00 цагаас Сар шинийн баярт зориулсан цолгүй залуу бөхчүүдийн “Хавдрын эсрэг үндэсний зөвлөлийн нэрэмжит” барилдаан,
    • 4-нд 11:00 цагаас Сар шинийн баярт зориулсан “Тарвалин” хийдийн нэрэмжит Сумын цолтон болон залуу бөхчүүдийн уламжлалт барилдаан,
    • 5-нд 15:00 цагаас Сар шинийн баярт зориулсан Өсвөрийн бөхийн барилдаан /2008.01.01-с хойш төрсөн 16 хүртэлх нас/
    • 6-нд 11:00 цагаас Сар шинийн баярт зориулсан Аймаг, цэргийн начин цолтнуудын барилдаан,
    • 7-нд 11:00 цагаас Сар шинийн баярт зориулсан “Дашчойлин” хийдийн нэрэмжит, АЦЦБЗалуу 256 бөхийн уламжлалт барилдаан,
    • 8-нд 13:00 цагаас Сар шинийн баярт зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн уламжлалт барилдаан /нэг, хоёрын даваа/,
    • 9-нд 13:00 цагаас Сар шинийн баярт зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн уламжлалт барилдаан /Гурваас наймын даваа/,
    • 17-нд 11:00 цагаас Сэлэнгэ аймгийн Мандал сумын нэрэмжит АЦЦБЗ 256 бөхийн барилдаан,
    • 18-нд 11:00 цагаас Дорнод аймгийн Булган сумын нэрэмжит АЦЦБЗ 256 бөхийн барилдаан,
    • 23-нд 11:00 цагаас Ховд аймгийн Зэрэг сумын харьяат аймгийн хурц, бадрангуй арслан Баянзулын Лодойн нэрэмжит аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаан,
    • 25-нд 13:00 цагаас Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын 100 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан,

Үндэсний алтан цомын төлөөх хагас шигшээ барилдаанууд:

Хоёрдугаар сарын

    • 26-нд 15:45 цагаас Орхон & Өмнөговь
    • 26-нд 19:45 цагаас Увс & Завхан
    • 27-нд 15:45 цагаас Сүхбаатар & Архангай
    • 27-нд 19:45 цагаас Булган & Баян-Өлгий
    • 28-нд 15:45 цагаас Төв & Дорноговь
    • 28-нд 19:45 цагаас Ховд & Баянхонгор
    • 29-нд 15:45 цагаас Говьсүмбэр & Өвөрхангай
    • 29-нд 19:45 цагаас Хөвсгөл & Сэлэнгэ хооронд хагас шигшээ барилдаанууд тус тус болно.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу