Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга, эдийн засагч Н.Энхбаяр сумын төвийг хэрхэн хөгжүүлэх талаар өөрийн бодлоо цахим хуудсаараа дамжуулан хуваалцав.

Тэрбээр “Хүйтэн бүс нутагт оршдог, өвөл удаан үргэлжилдэг, хүн амын нягтрал маш багатай Монгол Улсын хувьд хөдөө орон нутгийн сумын төвийг цаашид арай өөр хэлбэрээр төлөвлөж хөгжүүлэх шаардлагатай” гэж бодож явдгаа илэрхийлжээ.

Эдийн засагч “Одоогийн байдлаар сумын төвүүдэд гол төлөв 1960-2020 онуудад баригдсан 10 орчим барилга объект байдаг. Цаашид дэд бүтэц, дулаан болон усан хангамжийг нь зохистойгоор шийдэх, иргэд гадагш гарахгүйгээр олон үйлчилгээ авах боломжтой байдлаар төлөвлөх нь зохистой.

Иймээс эмнэлэг, сургуулиас бусад сумын төвд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллагууд нэг цогцолбор барилгад байхаар төлөвлөх нь зохистой байж болно.

Үндсэндээ сумын төвд дулаан хангамж, дэд бүтэц сайтай 3-4 томоохон барилга байх нь иргэдийн хувьд тав тухтай, зохистой шийдэл байж болох юм” гэжээ.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу