Албан үүргээ гүйцэтгэж яваад харамсалтайгаар амь насаа алдсан онцгойгийн гурван албан хаагчийг өнөөдөр өглөө сүүлчийн замд нь үдэн гаргасан.

Уг хүндэтгэлийн ёслол Аврагч спорт хороонд болсон бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч, Онцгой байдлын ерөнхий газрын алба хаагчид, ар гэрийнхний төлөөлөл оролцсон юм.

Энэхүү харамсалтай үйл явдалтай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Албан үүргээ гүйцэтгэж яваад амь эрсэдсэн онцгой байдал, цагдаа, дотоодын цэрэг, хилийн цэргийн алба хаагчдын ар гэрт хамгийн бага хүүхдийг нь 18 нас хүртэл тухайн алба хаагчийн үндсэн цалинг олгож, ар гэрт нь гурван өрөө байр өгдөг байх хуулийн төсөл” санаачлан, УИХ-ын хаврын чуулганд өргөн барихаар болсон байна.

А.САЙХАН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу