Дэлхийд алдартай бүргэдчин охин Айшолпан Нургайпкызы гэр бүлийн хамт Казахстанд суурьшихаар нүүж очсон талаар “Kazinform”-ийн сурвалжлагч мэдээлжээ.

Айшолпан бүргэдийн ангаа орхиогүй бөгөөд долоо хоногт нэг удаа ан хийж байгаагаа тэмдэглэжээ. Тэрбээр хичээл ихтэй тул тэмцээнд оролцоогүй, зөвхөн зочноор оролцож буй юм байна.

Эргэн сануулахад, Английн найруулагч Отто Белл 2016 онд монгол казах охины тухай “Бүргэдийн анчин” (Eagle Huntress) баримтат кино бүтээж байсан билээ. Бүргэдчин охин кинонд тоглохдоо бүргэдээ үүрнээс нь барьсан байдаг. Энэ тухайгаа тэрбээр “Бүргэдээ 18 метрийн өндрөөс бууж авсан. Өндөр дээрээс доошоо харахад анхандаа толгой эргэдэг. Энэ үедээ аргамжаа хэрэглэхгүй бол болдоггүй.

Аргамжааг үхрийн сураар хийдэг. Аргамжаагаараа доошоо бууж, дэгдээхэйг үүрнээс нь аваад, аргамжааныхаа үзүүрт уяад, би өөрөө хамт гардаг. Аав маань болохоор дээрээс аргамжаагаа унжуулж, татаж авдаг. Кинонд тоглохдоо бүргэдийн баярт анх удаа оролцсон. Тэмцээнд нь түрүүлээд, анхандаа нэг л итгэж өгөхгүй байсан шүү” хэмээн дурсан ярьж байв.

Айшолпан Нургайпкызы 2018 онд Монгол Улсын дээд шагнал “Алтан гадас” одон хүртсэн. Түүнээс хойш дөрвөн жилийн дараа буюу 2022 онд бүргэдчин охины тухай Отто Беллийн бичсэн “Беркутчи” номын нээлт Астана хотноо болж байв.

Эх сурвалж: INFORM
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу