ОХУ-ын Красноярск хотноо энэ сарын 24-ний өдөр эхэлсэн чөлөөт бөхийн Ярыгины цомын тэмцээний эмэгтэйчүүдийн  72 кг-ын жингийн барилдаан өчигдөр (2024.01.28) явагдаж дууссан. Уг барилдаанд “Хилчин” спорт хорооны тамирчин, Ази тивийн аварга, ОУХМ З.Болортунгалаг алтан медаль хүртсэн бол тус жингийн мөнгөн медалийг “Женко” клубийн тамирчин, ДАШТ-ий мөнгөн, хүрэл медальт, МУГТ О.Бурмааг хүртсэн юм.

Эмэгтэйчүүдийн 76 кг-ын жинд ДАШТ-ий мөнгөн медальт, “Алдар” спорт хорооны тамирчин, ОУХМ Э.Даваанасан алтан медаль хүртсэн. Харин тус жингийн мөнгөн медалийг “Хилчин” спорт хорооны тамирчин Л.Уртнасан хүртлээ.

Ингээд Ярыгины цомын тэмцээний эрэгтэй, эмэгтэй төрлийн медальтнуудыг танилцуулж байна. 

Эмэгтэй жингийн медальтнууд :

50 кг-д:

  • Мария Тюмерекова (ОХУ) алт. 
  • М.Мөнхгэрэл (Монгол) мөнгө.
  • Полина Лукина хүрэл
  • Наталья Пудова хүрэл.

53 кг:

  • Наталья Малышева алт.
  • Анжелика Ветошкина мөнгө.
  • Милана Дадашева хүрэл.
  • Ирина Ологонова (Бүгд Орос) хүрэл.

55 кг-д:

  • Б.Хулан Монгол алт. 
  • Б.Отгонтуяа ( Монгол) мөнгө.
  • Александра Скиренко хүрэл
  • Б.Болортуяа (Монгол) хүрэл.

57 кг:

  • Вероника Чумикова (Орос) алт.
  • Э. Гантуяа (Монгол) мөнгө.
  •  Марина Симонян хүрэл.
  • Кристина Михнева (Орос) хүрэл.

59 кг-д:

  • Анастасия Сидельникова (ОХУ) алт. 
  • Э.Сумъяа (Монгол) мөнгө.
  • Кальмира Билимбекова (Киргизстан) хүрэл.
  • Светлана Липатова ОХУ хүрэл.

62 кг:

  • Цэрэнчимэд Сүхээ (Монгол) алт.
  • Кристина Сазыкина (Беларусь) мөнгө.
  • Дарья Бобрулько (Орос) хүрэл
  • Жаркынал Нурлан Кызы (Киргизстан) хүрэл.

65 кг-д:

  • Динара Кудаева ОХУ алт. 
  • Амина Танделова ОХУ мөнгө.
  • Елизавета Петлякова ОХУ хүрэл.
  • Т.Энхжин (Монгол) хүрэл.

76 кг-д:

  • Э.Даваанасан Монгол алт.
  • Л.Уртнасан Монгол мөнгө.

Эрэгтэй:

65 кг:

  • Гаджимурад Рашидов (Орос) алт.
  • Т.Тулга (Монгол) мөнгө.
  • Далгат Абдулкадыров ОХУ хүрэл.
  • Арипгаджияв Абдулаев (Орос) хүрэл.

79 кг:

  • Халид Яхиев ОХУ алт.
  • Магомед Магомаев ОХУ мөнгө.
  • Ахмед Усманов ОХУ хүрэл.
  • Касум Касумов(Орос) хүрэл.

125 кг:

  • Зелимхан Хизриев (Орос) алт.
  • Анзор Хизриев (Орос) мөнгө.
  • Никита Хабаров (Орос) хүрэл
  • Живэй Дэнг (Хятад) хүрэл медалийг тус тус хүртсэн юм.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу