Өнгөрөгч оны арванхоёрдугаар сарын 18-наас эхлэн нийслэлийн замын хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслийг улсын дугаарын тэгш, сондгойгоор зорчуулах шийдвэр гарсан билээ. Энэ ажлын хүрээнд Тээврийн цагдаагийн албанаас хяналт, шалгалт хийж буй аж. 

Шалгалтаар хуурамч улсын дугаар зүүж, замын хөдөлгөөнд оролцсон нэг аж ахуйн нэгж байгууллагыг 500 нэгж, 19 иргэний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван сараар хасаж, 50 нэгжтэй тэнцэх хэмжээний торгуулийн арга хэмжээ авчээ.

Мөн дугаарын хязгаарлалт зөрчсөн 3394 зөрчил илрүүлж, хариуцлага тооцож ажилласан байна.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу