Дэлхийн хамгийн том аяллын хөлөг онгоц гэгдэж буй “Icon of the Seas” Флоридагийн Майами боомтоос анхны аяллаа эхлүүллээ. Карибын тэнгисээр хийх тус хөлгийн аялал долоо хоног үргэлжлэх юм.

Lionel Messi named as the icon for Icon of the Seas -

Хөлөг онгоцны урт 365 метр бөгөөд домогт “Titanic” хөлөг онгоц (269 м) ба АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний тээгч хамгийн том хөлөг онгоц болох “Gerald R.Ford”-оос (333 метр) урт ажээ.

icon of the seas

Найман хороолол бүхий “Icon of the Seas” 7600 зорчигч хүлээн авах боломжтой бөгөөд  кафе, баар гэх мэт 20 тавцантай. Зургаан усан гулгуур, далай дээрх анхны өлгөөтэй хязгааргүй усан сан, 40 гаруй ресторан,  амралтын газартай аж.
Энэхүү хөлөг онгоцны анхны аяллын нээлтийн ажиллагааг “Эмми”-гийн дөрвөн удаагийн шагналт жүжигчин, хөтлөгч Марио Лопез хөтөлж, далайд гарах ёслолд Месси болон “Royal Caribbean International” байгууллагын ерөнхийлөгч Майкл Бэйли, “Icon” багийн ахлагч Хенрик Лой нар оролцжээ.
Нээлтийн ёслолд оролцох үедээ Л.Месси: “Гэр бүл бол миний хувьд бүх зүйл. Дэлхийн хамгийн сайхан гэр бүлийн амралтыг Майамид угтах үнэхээр сэтгэл хөдөлгөм байлаа. “Icon of the Seas” дээр миний үзсэн бүх зүйл өндөр түвшнийх байна. Хайртай гэр бүлдээ үүрд санах аз жаргалтай дурсамжийг бий болгож буйдаа баяртай байна” гэжээ.

Эх сурвалж: FORBES
А.БАЯР

2 САНАЛ

  1. Hi there, just became alert to your blog through Google, and found that it’s really informative I抦 gonna watch out for brussels I will be grateful if you continue this in future Numerous people will be benefited from your writing Cheers!

  2. Hello there! Do you know if they make any plugins to assist with SEO?I’m trying to get my blog to rank for some targeted keywords but I’m not seeing very good gainsIf you know of any please share Many thanks!

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу