Монголын хөлбөмбөгийн Үндэсний шигшээ баг Олон улсын хөлбөмбөгийн Европ тивийг зорихоор болжээ. Энэ сарын 25-нд Гүржийн шигшээ багтай нөхөрсөг тоглолт хийхээр төлөвлөсөн байна.  

Тус улсын шигшээ багтай тоглох тоглолтод оролцох 23 тамирчныг шигшээ багийн зүгээс зарлаж, гуравдугаар сарын 18-наас 22 тамирчин эхний бэлтгэлдээ гарчээ.

Словакийн Лигт тоглож буй Г.Ганбаяр шигшээ багтаа дуудагдсан бөгөөд түүний хувьд Гүржийн шигшээ багийн эсрэг тоглох боломжтой гэжээ.

Хэд хэдэн залуу тоглогчдыг мөн Ичиро Оцука ахлах дасгалжуулагч 20 хүртэлх шигшээ багаас дуудсан нь шигшээ багийг илүү залуу бүрэлдэхүүнтэй болгож байгаа юм.

Гүрж Улсыг зорихын өмнө Үндэсний шигшээ баг нөхөрсөг тоглолтуудаа “Моби Дээд лиг”-ийн клубүүдтэй хийхээр болжээ.

А.Сайханбаяр

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу