Монгол Улс 2024 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс 29-ний өдрийн хооронд зөвхөн Сүхбаатар боомтоор ОХУ-аас 1193 вагонцистерн буюу 71,580 тонн АИ-92 авто бензин импортлоод байна.

Энэ нь өнгөрсөн оны сарын дундаж хэрэглээтэй харьцуулахад 30 орчим хувиар өссөн үзүүлэлт юм. Өнгөрсөн 2023 онд нийт 604 мянган тонн АИ-92 автобензин импортолж, хэрэглэсэн ба сарын дундаж хэрэглээ 50 орчим мянган тонн байсан болно.

Сүүлийн гурав хоногт шатахуун түгээх станцуудын дараалал нэмэгдэж, иргэдийн хэрэглээ ихэсчээ. Ашигт малтмал, газрын тосны газраас “Шатахууны нөөц хангалттай. ОХУ, БНХАУ-аас тасралтгүй нийлүүлэгдэж байна” гэсэн хариулт өгөв.

А.БАЯР

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу