Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны далан дунд үүссэн их хэмжээний цас, мөс, үүсмэл хогийг цэвэрлэж, тээвэрлэх ажил өчигдөр (2024.01.29) эхэлжээ. 
“Сүхбаатар дэвшил” ОНӨААТҮГ-аас том оврын “Хово” машинаар нийт 130 рейс буюу 1040тн хог хаягдал, хар цас тээвэрлэжээ.
Үүсмэл хог хаягдлын тээвэрлэлт, цэвэрлэгээний явцад Засаг даргын Тамгын газрын Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, 13 дугаар хорооны ЗДАА-ны холбогдох мэргэжилтнүүд хяналт тавин ажиллаж байна. Одоогийн байдлаар цэвэрлэгээ, тээвэрлэлт үргэлжилж байгаа аж.
А.БАЯР

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу