Улсын дээд шүүх өнөөдөр (2024.01.31) “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга асан С.Батдөлийн гомдлыг хянан хэлэлцэнэ.

Анхан шатны шүүхээс түүнийг “хахууль авах”, “үндэслэлгүйгээр хөрөнгөжих”, “мөнгө угаах гэмт хэргийг байнга тогтвортой үйлдсэн хэмээн үзэж, 12 жилийн хорих ял оноосон. Гэвч тэрбээр уг шийдвэрийг эсэргүүцэн, давж заалдсан юм. Улмаар давж заалдах шатны шүүх хурал болж, түүний ялаас хоёр жил хасаж, 10 жил болгон бууруулсан байдаг.

Тэрбээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн, Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүхэд ханджээ.

Улсын дээд шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах үндэслэлд шүүгдэгч С.Батдөл, С.Баттулга нар болон тэдний өмгөөлөгчдийн гаргасан гомдол хамаарч байгаа тул уг хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу