“Дүнжингарав” худалдааны төвийн уулзвар орчимд болсон ослын улмаас 90-95 хувийн түлэгдэлттэйгээр ГССҮТ-д эмчлүүлж байсан иргэн Б өнөөдөр (2024.01.31) 10:30 цагт нас баржээ. 

Одоогийн байдлаар ГССҮТ-д эмчлүүлж буй дөрвөн хүний биеийн байдал хүнд, Түлэнхийн тасагт эмчлүүлж байсан нэг хүн эмнэлгээс гарсан, гурван хүний биеийн байдал тогтвортой байгаа аж. 

Мөн Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвд эмчлүүлж байсан хоёр хүн эмнэлгээс гарч, нэг хүний биеийн байдал тогтвортой байгаа бол Цэргийн төв эмнэлэгт эмчлүүлж байсан нэг хүн эмнэлгээс гарчээ. Тус эмнэлэгт эмчлүүлж буй найман хүний биеийн байдал тогтвортой, эмчилгээг үргэлжлүүлэн хийж буй юм байна.

Сануулахад, дэлбэрэлтийн улмаас Аврах, гал унтраах 63-р ангийн гурван алба хаагч харамсалтайгаар амиа алдсан. Мөн ГССҮТ-д эмчлүүлж байсан 19 настай залуу шархаа даалгүй нас барсан билээ.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу