Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын нэмэлт хоёр эгнээг Европын сэргээн босголт хөгжлийн банкны /ЕСБХБ/ буцалтгүй тусламжаар барихаар болжээ. 
Тодруулбал, өнгөрсөн гуравдугаар сарын 16-нд Сангийн сайд Б.Жавхлан ЕСБХБ-ны Төв Азийн бүс хариуцсан захирал Сюзанна Харгитай нийлбэр дүнгээр 22.5 сая еврогийн буцалтгүй тусламжийн гэрээнд гарын үсэг зурсан.
Энэ хүрээнд Улаанбаатар – Дархан чиглэлийн 204,1 км авто замын нэмэлт 2 эгнээ /нийт 4 эгнээ, 2 урсгалтай болгох/ замыг бүтээн байгуулахад шаардлагатай санхүүжилтийг бүрэн шийдвэрлэсэн байна. Ингэснээр авто замыг дахин зузаатгаж илүү чанартай, даацын зам болгож ашиглалтад өгөх юм.
Одоогийн байдлаар нэмэлт 2 эгнээ авто замын нийт ажлын гүйцэтгэл 60 гаруй хувьтай явагдаж байгаа гэж Зам тээвэр хөгжлийн яамнаас мэдээлсэн бөгөөд зам барилгын бэлтгэл ажлыг хоёрдугаар сарын 10-наас эхлүүлж, гуравдугаар сарын 25-ны өдрөөс авто замын үлдсэн бүтээн байгуулалтыг үе шаттайгаар гүйцэтгэх аж.
Гүйцэтгэлийн график төлөвлөгөөний дагуу энэ 2023 ондоо багтааж нэмэлт 2 эгнээ авто замын ажлыг хүлээлгэн өгөхөөр ажиллаж байгаа юм байна.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу