“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2022, 2023 оны үйл ажиллагааны үр дүнгээс хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг хуваарилахаар болсон билээ. Улмаар 2022 оны ногдол ашгийг өнөөдрөөс (2024.01.31) иргэдийн дансанд шилжүүлж эхлээд буй. 

Үүнтэй холбогдуулан “Эрдэнэс Монгол” ХХК-ийн захирал С.Наранцогт хэвлэлд мэдээлэл өгчээ. Тэрбээр “Хүүхдүүдийн хувьцааны ногдол ашгийг хүүхдийн мөнгөний дансаар нь олгохоор болсон. Энэ нь хамгийн хурдан, хялбар арга гэж үзсэн. Гэхдээ үнэт цаасны хуульд заасны дагуу жилийн дотор хувьцааны данс нээлгэх шаардлагатай” хэмээн хэллээ. 

Үргэлжлүүлэн тэрбээр хувьцаа эзэмшиж буй иргэдийн талаар “Ногдол ашгийг нэгж хувьцаагаар тооцож зарладаг. Энэ удаад нэгж хувьцааг 108.7 төгрөгөөр үнэлж байна. Тэгэхээр 108.7 төгрөгийг өөрт байгаа хувьцаагаараа үржүүлэн авах мөнгөн дүнгээ тооцох боломжтой. 116 мянган төгрөг гэж яриад буй татварын өмнөх дүн бол 1072 хувьцаатай хүнд очих мөнгө. 

Хувьцаагаа зарсан 300 мянган иргэн байна. Тэдгээр иргэд ногдол ашиг авах боломжгүй” гэв. 

Х.ТҮШИГ

1 сэтгэгдэл

  1. Хувьцаагаа тухайн үед мөнгө болгочихсон иргэд одоо ашиг хүртэнэ гээд талбайд жагсаад байгаа ойлгох ухаан алгөө.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу