Засгийн газрын өнөөдөр (2024.01.31)-ийн ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан “Эрдэнэс Тавантолгой ХК 2022 онд 1.3 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ. УИХ-ын тогтоол батлагдаад, 3.4 сая иргэн хувьцаа эзэмшигч болсон. Хувьцаа эзэмшигчдэд ногдол ашгийг хуваарилахад нийт дүнгээр 351 мянган төгрөг ногдож байна.

Татварын өмнөх дүнгээр ярихад нэгж хувьцаа эзэмшигчид 116 мянган төгрөг оногдохоор байна. Үүнээс татвар суутгаад, хувьцаа эзэмшигчийн гар дээр 104 мянган төгрөг очно. Энэ мөнгийг иргэдийн дансанд өнөөдөр шилжүүлнэ.

2.5 сая хувьцаа эзэмшигчийн мөнгө брокерын компаниудад нээлгэсэн хувьцааны дансанд нь орно. Шинээр хувьцаа эзэмшигч болсон 893 мянган хувьцаа эзэмшигчийн мөнгө хүүхдийн мөнгөний дансаар шилжиж орохоор зохицуулагдсан” хэмээн хэллээ. 

                                       

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу