БНХАУ-ын Гадаад хэргийн яам (ГХЯ)-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэнбин Лхагва гараг (2024.01.31)-т болсон хэвлэлийн бага хурал дээр “АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд хэн ялснаас үл хамаарч, Хятад улс АНУ-тай эрүүл харилцаатай байхыг хүсэж байна” гэж мэдэгдэв.

Тэрбээр “АНУ-ын дараагийн Ерөнхийлөгчөөр хэн ч сонгогдсон байлаа Хятад улс, АНУ-д хүндэтгэлтэй хандаж, энх тайванч байх зарчмыг баримтлан, зэрэгцэн оршиж, хамтдаа ашиг хүртэн, хоёр орны эрүүл, тогтвортой харилцааны хөгжлийг ахиулна гэж бид найдаж байна” гээд, “Хятад улс өөрийн бүрэн эрх, хөгжлийн ашиг сонирхлоо үргэлжлүүлэн хамгаалах болно” хэмээн хэлжээ.

Мөн дипломатч “Хятад улс бусад орны дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байх зарчим баримталж, АНУ-ын сонгуульд хөндлөнгөөс оролцохгүй” гэж онцолсон байна.

Хятадын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Мао Нин өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Америкийн тал Хятадтай шинэ хүйтэн дайн, мөргөлдөөн гаргахгүй гэсэн амлалтаа биелүүлж, хамтдаа хоёр орны харилцааг эрүүл, тогтвортой хөгжлийн зам руу эргүүлнэ гэж Хятадын тал найдаж байна” гэж мэдэгдэж байсан билээ.

Эх сурвалж: RIA NOVOSTI, DW
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу