“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2022, 2023 оны үйл ажиллагааны үр дүнгээс хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг хуваарилахаар болсон билээ. Улмаар 2022 оны ногдол ашгийг өчигдрөөс (2024.01.31) эхлэн иргэдийн дансанд шилжүүлж эхлээд буй юм.

Ногдол ашиг нь хараахан ороогүй иргэд интернэт банк руугаа нэвтэрч, ойр ойрхон шалгах болжээ. Энэ нь ачаалал үүсгэж буй аж.

Тодруулбал, Хаан банкнаас “Эрдэнэс тавантолгой ХК-ийн 1072 хувьцааны ногдол ашиг дарааллын дагуу иргэдийн дансанд шилжин орж байгаа тул эрхэм хэрэглэгч та бүхэн интернэт банк руугаа ойр ойрхон хандаж ачаалал үүсгэхгүй байхыг хүсье” хэмээн мэдэгдэл гаргасан байна.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу