Өнөөдөр (2024.02.02) болох зарим үйл явдлын талаар мэдээллийг хүргэж байна.

09.00 ЦАГТ:

  • “Бүсчилсэн хөгжил-Монголын эдийн засаг”-ийн форум хоёр дахь өдрөө үргэлжилнэ.

11:30 ЦАГТ:

  • “ЗМ”-ний мэдээллийн төвд ногдол ашгийг ялгавартай олгохыг эсэргүүцэж иргэдээс хэвлэлийн бага хурал зарлажээ.

11:00 ЦАГТ:

  • Нийслэлийн гаалийн газрын гадна иргэн мэдээлэл хийнэ.  Утас: 9180-7070.

12:00 ЦАГТ:

  • Баянхонгор аймгийн Загийн голын эхэнд уул уурхайн компани хууль зөрчиж, байгаль орчинд хохирол учруулж буй талаар нутгийн иргэдийн төлөөлөл мэдээлнэ.

13:00 ЦАГТ:

  • Буудлага спортын төвд: Жанжин Д.Сүхбаатарын мэндэлсэн өдрөөр олимпийн эрх авах тэмцээнд өрсөлдөх буудлагын тамирчдын том сорил, спортын цол зэрэг олгох тэмцээний нээлт болно.
  • Тусгаар тогтнолын ордонд: “Д.Сүхбаатар” анимейшний нээлт болно.
  • Богд хааны ордонд музейд: “Гайхамшигт өв соёл-Монгол уран хатгамал” үзэсгэлэн гарч байна.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу