Яллагдагчаар татагдан шалгагдаж байгаа Ерөнхий консул асан Д.Мөнх-Эрдэнийг өнгөрсөн гуравдугаар сарын 16-нд сулласан билээ. Ингэхдээ түүнд хилийг хориг тавьж, зорчих эрхийг нь хазгаарлаад байсан юм.

Тэгвэл түүнийг суллагдсанаас нь дөрөв хоногийн дараа дахин цагдан хорилоо. 

Тодруулбал, Прокуророос Ерөнхий шүүгчид гомдол гаргажээ. Улмаар шүүх гомдлыг хүлээн авч, түүнийг дахин 30 хоног цагдан хорихоор болсон байна. 

Сануулахад, Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлээд байгаа юм. 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу