-DOBU.MN МЭДЭЭЛЛИЙН САЙТ ӨНГӨРЧ БУЙ ДОЛОО ХОНОГ (01.29-02.02)-ИЙН ОНЦЛОХ ЯРИЛЦЛАГУУДАА ТОЙМЛОН ХҮРГЭЖ БАЙНА-

ЖҮЖИГЧИН У.МИНЖИН: ДУУ ХӨГЖМИЙН ЕРТӨНЦӨД ОРЖ, ЗОГСОЛТГҮЙ ХӨДӨЛМӨРЛӨНӨ

“Сайн уу амьдрал минь 2”, “Ихэр тавилан”, “Нийслэл хүүхэн 1, 2, “Би дурламаар байна” киногоороо олонд танигдаад буй авьяаслаг уран бүтээлч У.Минжинтэй ярилцлаа. Тэрбээр анхныхаа продюсерлож, тоглосон “Бидний араншин” киногоо 2024 оны нэгдүгээр сарын 19-ний өдөр өлгийдөн авсан билээ.

-Жүжигчин хүний аз жаргалын талаар яриагаа эхэлье. 

-Жүжигчин гэдэг нь мэргэжил шүү дээ. Тэгэхээр зөвхөн жүжигчин гэлтгүй бүх хүний аз жаргал нь үргэлж тусалж, дэмждэг гэр бүлийн үнэ цэнд оршдог юм болов уу гэж миний хувьд боддог. 

-Хүн бүрд л эхлэл бий. Магад бид хаанаас эхэлснээ мэдэж гэмээнэ цааш алхдаг байх. Энэ ч утгаар та яагаад жүжигчин мэргэжлийг сонгох болсон юм бэ. Хэн нэгэн хөтөлсөн болов уу?

-Манай удамд урлагийн хүн байдаггүй. Миний хувьд хийлч Ч.Дэлгэрцэцэг эгчийг зурагтаар хараад, хийлийн дугуйланд явах сонирхолтой болсон. Энэ үеэс аав, ээж минь намайг Хүүхдийн ордонд хийлийн дугуйланд явуулж байсан юм. Энэ үед би дунд ангийн сурагч байлаа. Хийлийн дугуйландаа жил хүрэхгүй хугацаанд явж байхад ээж, аав хоёр минь СУИС-ийн хийлийн багшийн хичээлд явуулсан. Энэ үеэс хойш хийлийнхээ хичээлд суухаар СУИС-д долоо хоногт 2-3 удаа очдог болсон. Очихоор энд ч дуулсан, тэнд ч жүжиглэсэн хүмүүс байдаг байсан. Сүүлд бодохнээ ах, эгч нар маань шалгалт, шүүлэгтээ л бэлдэж байсан юм билээ. Дуучид үндэсний хувцасаа өмссөн, дуурийнх нь костюм пиджак өмсчихсөн гоё харагддаг байлаа. Мөн жүжигчний ангийнхан хэзээ ч баймгүй, янз бүрийн дүрийн хувцас өмсчихсөн нь тод санагдаж байна. Тэгээд яагаад ч юм тийм байдал нь дотно санагдаж, 10 дугаар ангид орсоны дараа аав, ээждээ хэлсэн. Аав, ээж хоёр “Өөрөө чадна гэж бодож байвал хүсэл мөрөөдлийг чинь хорихгүй” гэж хэлсэн болохоор эргэлт буцалтгүйгээр жүжигчин болохоор шийдсэн. 

-Би багадаа даруухан хүүхэд байсан. Хичээлээ тараад найз нөхөдтэйгөө гадуур гардаггүй. Гурван дүүтэй айлын том болоод ч тэр үү шууд харьдаг байлаа.

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.

З.САРУУЛТУЯА: ГУРВАН ШИРХЭГ БУУЗ ИДСЭНЭЭР НЭГ ӨДРИЙН МАХНЫ ХЭРЭГЦЭЭ ХАНАДАГ

Уламжлалт цагаан сарын баяр хаяанд иржээ. Эдгээр өдрүүдэд ёс жаягийн дагуу шинэлдэг ч хоолны хэрэглээ эрс нэмэгддэг. Эндээс үүсэж болох эрсдэлийн талаар тайлбарлахгүй юу?

-Бид цагаан сарын баяраар  гэнэт их хэмжээний хоол иддэг. Шинийн нэгний өдрөөс эхлээд маш олон айлаар зочилж, ураг удмынхантайгаа золгодог. Нэг айлд ороход эхлээд сүүтэй цай хийж өгдөг, мөн араас нь цагаалга будаа болон цагаан идээ, битүүлгэний мах гэхчилэн хүртдэг. Удалгүй араас нь бууз болон салат их хэмжээгээр иднэ. Энэ үед ходоод хэвийн үеэсээ хэд дахин илүү ажилладаг. Бууз гэдэг нь өөрөө маш их хэмжээний нүүрс ус агуулдаг, тослог хоол. Шингэцийн хувьд ч удаан.

Энэ их ачааллын үед ч гэрийн эзэгтэй нар маань бууз, салатаар шахдаг нь эрүүл мэндэд хортой үйлдэл гэдгийг сануулмаар байна. Аль болох бууз, махан хоолны өмнө шинэ ногооны болон нарийн ногооны салат идэхийг зөвлөж байна. Ингэснээр хоолны шингэц сайжирдаг. Шингэцийг сайжруулж, хэвийн түвшинд байлгаагүйн улмаас ходоодны хана болон нарийн, бүдүүн гэдэс ч хямарч өвчлөх магадлалтай.

Хийжүүлсэн ундаа хоол шингээдэг гэлцдэг. Их хэмжээний хоолны араас байнга ууж, бараг хэвшсэн шиг санагддаг юм. Энэ нь хэр зөв бэ?

-Хийжүүлсэн ундаа нь тодорхой хэмжээнд хоолыг шингээдэг. Гэвч зохистой хэмжээгээр хэрэглэхгүй бол болохгүй. Халуун буузны араас хүйтэн ундаа ууж байгаа нь таны ходоодонд түгжрэл үүсгэх эрсдэлтэй. Энэ нь буузны махны боловсрох хугацааг удаашруулж, царцаадаг гэсэн үг. Даамжирвал ходоодны шарх ч үүсгэх аюултай. Харин халуун бүлээн усыг хоолныхоо араас уух нь эрүүл мэндэд тустай.

Хүний ходоод нэг литрийн багтаамжтай байдаг. Зарим хүнийх буруу хооллолтоос үүдэн сунасан байж болно. Мөн ходоодны гуравны хоёр нь хоосон байх ёстой. Дүүргэж болохгүй. Дүүрэн байх тохиолдолд хоол боловсруулах үйл явцад доголдол үүсэж, биеийн байдал хямардаг. Ингэснээр хоолны хордлого болон бусад өвчин үүсэх эрсдэлтэй.

Гэрийн эзэгтэй нар маань ч уламжлалт идээ шүүсээ тавиад, нэмэлт хоол хүнсээ аль болох цөөн тоотой, эрүүл байлгах нь зүйтэй гэдгийг хэлмээр байна. Орчин үед маш цомхон хэр нь гоёмсог ширээ засдаг болсон шүү дээ.

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.

Б.МӨНГӨНЧӨДӨР: ЦАГААН САРААР ХҮҮХДИЙГ ШҮЛСДЭЖ ҮНСЭХГҮЙ БАЙХЫГ ЗӨВЛӨЖ БАЙНА

“Бүжинмед”  эмнэлгийн хүүхдийн эмч Б.Мөнгөнчөдөртэй ярилцлаа. 

-Эмнэлгийнх нь нөхцөл байдлыг харахад одоогоор ачаалал бага байгаа бололтой. Сар шинийн баярын дараа хүүхдүүд хэр олон ирдэг вэ?

-Сурагчдын хичээл урт хугацаанд амарсны дараа дөнгөж орж эхэлж байгаа учир эмнэлгийн ачаалал харьцангуй бага байна. Ханиадны тархалт олон хүний бужигнаанд ихэсдэг учир цагаан сар гэлтгүй баяр ёслол бүрийн дараа хүүхдүүдээ дагуулсан ээж, аавууд олон ирдэг. 

Гэхдээ зөвхөн ханиад биш гүйлгэлт, бөөлжилтийн тоо мөн нэмэгддэг. “Баярын өдрүүдэд ийм зүйл идээд бөөлжчихлөө”, “Гүйлгэчихлээ” гэж ирдэг хүүхдүүд олон бий.

-Сар шинийн баяраар айл бүр идээ ундаа элбэг байлгаж, ширээ дүүрэн таваг засдаг. Тэдгээрийг хараад хүүхдүүд бүгдээс нь л идмээр санагддаг байх. Бага насны хүүхдийг бөөлжиж, гүйлгэхээс хэрхэн сэргийлэх вэ?

-Хүүхэд тавагтай болгоноос авч идсээр ходоод нь түүнийг боловсруулж чадахгүйд хүрдэг. Улмаар бөөлжиж, гүйлгэж байгаа юм. Хүүхдийн нас бага байх тусам олон төрлийн хоолыг хольж идүүлэхгүй байхыг хичээх хэрэгтэй. 1-2 настай хүүхэд идэх сонирхол байвч түүнийг нь бие нь боловсруулах чадвар дутмаг байдаг юм. Тийм учраас олон төрлийн хоол нэг дор өгөхгүйгээр, бага багаар идүүлэхийг зөвлөж байна. Хиам, төрөл бүрийн салат, өндөг зэргийг өгөхгүйг хичээх хэрэгтэй. 

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу