Төв аймгийн Баянхангай сумын Хөшөөт багийн нутаг, аймгийн төвөөс баруун зүгт 153 км, сумын төвөөс баруун урд зүгт 30 км-т орших “Цэнгээгийн худаг” хэмээх газарт суудлын автомашинаар зорчиж явсан иргэд сураггүй болжээ. Энэ дуудлагыг хоёрдугаар сарын 4-ний 03:08 цагт Онцгой байдлын газар хүлээн авсан байна. 

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид очиж, Төв аймгийн Баянхангай сумаас Улаанбаатар хотын чиглэлд “Приус-41” суудлын автомашинаар зорчиж явсан 48 настай эрэгтэй С болон 18, 13, 12 настай эрэгтэй хүүхдүүдийг эрэн хайх ажиллагааг эхлүүлжээ. 

Улмаар тус өдрийн өглөөний 06:30 цагт Хөшөөт багийн нутаг “Гэзэггүй-Ар” хэмээх газарт автомашин нь цасанд суусан байсныг олж, машиныг татан гаргах боломжгүй тул үлдээж,  дөрвөн иргэнийг сумын төвд тээвэрлэн хүргэсэн байна. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу