“Хөдөө аж ахуйн корпораци” ТӨХХК-ийн удирдлага БНХАУ-д ажиллан, тус улсын “Чайна камк инженеринг” ТӨХК-тай хамтран Монгол Улсад элсэн чихрийн үйлдвэр байгуулах чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцон, санамж бичиг байгуулжээ. Энэ хүрээнд хоёр тал хамтарсан ажлын хэсэг байгуулж, чихрийн үйлдвэрийн техник эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ) боловсруулах ажлыг эхлүүлж буй юм банйа.

Монгол Улс жилд 70 орчим мянган тонн буюу 145 тэрбум төгрөгийн үнэ бүхий элсэн чихрийг импортлон, дотоодын хэрэгцээгээ хангадаг. “Хөдөө аж ахуйн корпораци” ТӨХХК дотоодын элсэн чихрийн хэрэглээний 50 хувийг үйлдвэрлэх хүчин чадал бүхий боловсруулах үйлдвэрийн ТЭЗҮ боловсруулахыг зорьж байгаа аж.

Элсэн чихрийн боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноор гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний импортыг орлох дотоодын үйлдвэрлэл бий болохын зэрэгцээ чихрийн манжингийн захиалгат тариаланг хөгжүүлэх, сэлгэн тариалах таримлын төрөл зүйл нэмэгдэх, малын тэжээл үйлдвэрлэлийн түүхий эд, нөөцийн нэр төрөл, хангамж сайжрах зэрэг олон талын ач холбогдолтой юм.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу