Иргэний зориг ногоон нам (ИЗНН)-ын дарга Б.Батбаатар хэвлэлийн хурал хийж, МАН, АН-аас бусад улс төрийн намуудыг нэгдэхийг уриаллаа. 

Тэрбээр “Иргэн хүний хувьд надад нэг гуйлт байна. МАН, АН-аас бусад улс төрийн 35 намыг нэгдэхийг уриалж байна. Энэ бол өнөөдөр миний хэвлэлийн хурал хийх гэсэн үндсэн шалтгаан юм.  

Энэ талаар бичсэн албан бичиг бүхий урилгыг улс төрийн 35 намд миний бие өөрөө хүргэж өгнө. Жижиг намууд өмнө нь гурав, гурваараа нэгдэж, сонгуульд оролцож явсан. Гэвч үр дүн гараагүй. Тиймээс нэг удаадаа хувь хүний эрх ашгаа хойш тавин, нэгдэх хэрэгтэй байна” хэмээн хэллээ. 

ШУУД ДАМЖУУЛАЛТ ҮЗЭХ: 

         

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу