Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 391 дүгээр зүйлийн 391.1 дэх хэсэгт заасны дагуу Улсын Их Хурлын албан ёсны программ хангамж “D-Parliament” платформын нийтийн өргөдөл хүлээн авах “D-Өргөдөл” систем дээр “Газрыг гадаадын иргэн 100 жилээр ашиглах, эзэмшихийг цуцлах” нийтийн өргөдлийг иргэн Нямжав овогтой Номун-Эрдэнэ санаачилжээ.

2024 оны нэгдүгээр сарын 23-ны өдөр санаачилсан тус өргөдлийг 2024 оны хоёрдугаар сарын 5-ны өдрийн 10.00 цагийн байдлаар 100.117 иргэн дэмжиж, санал өгсөн байна.

Монгол Улсын Их Хурлын тухай хуульд зааснаар “D-Өргөдөл” цахим системд иргэний гаргасан өргөдөл, санаачилга нь 33.000 иргэний гарын үсэг буюу дэмжлэгийг авсан тохиолдолд тодорхой асуудлаар ажлын хэсэг байгуулах, 70.000 иргэний гарын үсэг буюу дэмжлэгийг авсан тохиолдолд Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хяналт шалгалт явуулах, 100.000 иргэний гарын үсэг буюу дэмжлэг авсан тохиолдолд Улсын Их Хурлаар шийдвэрлүүлэх боломжтой юм.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу